Япон улс
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: japan
- Нийтлэгдсэн 2014 оны 12 сарын 6, Бямба гариг, 18:48
- Бичсэн Super User
Япон улс
Япон (Японоор 日本 Дуудлага Ниппон эсвэл Нихон, "Наран гарвалт") нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
Боловсролын систем
Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги (6жил),дунд анги (3жил)-н суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид(3жил) сурдаг.Улмаар,бүгд дэвшин суралцахыг хүсдэг их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль,мэргэжлийн сургууль нь Япон улсад ахлах ангиа төгссөн этгээд(түүнчлэн ахлах ангийн сурагчтай дүйцэхүйц болон түүнээс дээш мэдлэгтэй гэдгийг нотлох баримттай этгээд) дэвшин суралцдаг боловсролын байгууллага юм. Хичээлийн жил болон сургалтын агуулга нь тус тусын онцлогтой байдаг.
Хичээлийн шинэ жил (зарим нэг газрууд орохгүйгээр) 4 сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт,4сарын элсэлтэнд зориулж явагддаг учираас төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хэрэгтэй.
Япон бол уулархаг арлын үндэстэн юм. Хүн амын тоотой нь харьцуулахад тариаланд ашиглах газар үйлдвэржсэн ертөнцдөө хамгийн бага хэмжээтэй ажээ. Оршин суугчид нь уулсын завсар хөндий, эргийн дагуу хашигдмал нутгуудад шигүү суурьшин амьдарна. Япон нь “тайпун” хэмээх далайн шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, ургац алдах аюулд тогтмол өртдөг байна. Эцэст нь өгүүлэхэд энэ аралд шууд олзворлох байгалийн баялаг тун ховор. Харин үүний оронд энэ улс боловсролын тогтолцоогоороо дамжуулан өндөр түвшний амжилтад хүрчээ.
Ийм бэрх нөхцөлд туулсан урт хугацааны түүх Японы соёлд гүнзгий нөлөөтэй байжээ. Энэ нь хүмүүс амьд явах хамтын механизм болох маш хүчирхэг хамтын ажиллагааны холбоо юм. Япон байгалийн нөөц баялаг хомс тул амжилтад хүрэх хамгийн шилдэг арга зам нь хүн капиталаа хөгжүүлэх гэдгийг нийгэм нь эртнээс ойлгон хүлээн зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд нэг талаар боловсрол ба чадварыг, нөгөө талаар бүлэг ба нийгмийн харилцааг ихээр үнэлдэг соёл бий болжээ. Хэрэв хувь хүн нийтийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөх юм бол нийт нь түүний төлөө зүтгэнэ гэсэн хамтын итгэл үнэмшил япончуудад бий болжээ. .
Яагаад сурах ёстой гэж ?
Япон хүүхдүүд зургаан нас хүрсэний дараа Дөрөвдүгээр сард бага сургуулийн нэгдүгээр ангид элсэн ордог. Бага сургуулийн нэг ангид 30-40 орчим хүүхэд суралцдаг. Тэд япон хэл, математик, шинжлэх ухаан, нийгэм судлал, дуу хөгжим, гар урлал, биеийн тамир, өрхийн аж ахуй (хоол унд хийх, оёж хатгах талаар анхан шатны мэдлэг олгоно) зэрэг хичээл үздэг. Англи хэлийг мөн олон тооны бага сургуулиудад заадаг болоод байна. Сургалтын үйл ажиллагааг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах нь нэмэгдсэн тул ихэнх сургуулиуд Интернет хэрэглэдэг болжээ. Сурагчид бас шодо (уран бичлэг), хайкү зэрэг японы уламжлалт урлаг, яруу найргийг сурч эзэмшдэг. Шодо гэдэг нь бийрийг бэхэнд дүрээд канжи (Хятадаас гаралтай дүрс үсэг) болон кана (ханзаас үүдэлтэй авиа зүйн үсэг) үсгийг уран гоё бичихийг өгүүлж байгаа юм. Харин 400 шахам жилийн өмнө Японд хөгжсөн яруу найргийн хэлбэрийг хайкү гэж нэрлэдэг. Энэ нь 17 үсгээс бүрддэг богинохон шүлэг бөгөөд дотроо тав, долоон үсэгт, таван шад шүлэг хэмээн хуваагддаг. Сэтгэлийн гүнд төрсөн сэтгэгдэлээ уншигчдад энгийн үгээр илэрхийлэн хүргэхэд хайкүг ашигладаг.
Япон улсын сургуулиуд
- University of Tokyo
- Kyoto University
- Osaka University
- Tokyo Institute of Technology
- Tohoku University
- Keio University
- Kyushu University
- Nagoya University
- Hokkaido University
- Tsukuba University
- Kobe University
- Chiba University
- Waseda University
- Hiroshima University
- Kanazawa University
- Okayama University
- Tokyo University of Science
- Tokyo Metropolitan University
- Tokyo Medical and Dental University
- Osaka City University
- Niigata University
- Kumamoto University
- Tokushima University
- Osaka Prefectural University
- Gifu University
- Tokyo University of Agriculture and Technology
- Yokohama National University
- Yamaguchi University
- Nagoya City University
- Kagoshima University
- Yamate international school
Cуралцах хөтөлбөрүүд
- Япон хэлний эрчимжүүлсэн сургалт оюутны виз
- Бакалавр болон магистрийн сургалтын виз
- Олон улсын дунд сургуулиудын сурагчийн виз
- Богино болон дунд хугацааны оюутан солилцооны виз
- Мэргэжлийн боловсролын виз
- Гэр бүлийн ажиллах, сурах виз
- Жуулчны виз Бизнес виз
Элсэлтийн шалгуур
Их Дээд сургуулиудын элсэлтийн шалгуурууд
- Сурах төлөвлөгөө эссэ
- Багшийн тодорхойлолт 2 хувь
- Санхүүгийн баталгаа
- Дүнгийн хавсралт диплом
- Товч намтар
- Гадаад паспортын хуулбар
Япон хэлний сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгуур
- Хөрөнгийн баталгаатай
- Гадаад паспортын хуулбар
Бизнес болон аялалын виз мэдүүлэх ерөнхий шалгуур
- Хөрөнгийн баталгаа
- Зорилго тодорхойлсон урилга
- Гадаад паспортын хуулбар
Элчинд бүрдүүлэх материал
- Гадаад паспорт
- Сургуулийн урилга
- Визний зураг 2%
- Төрсний гэрчилгээ
- Иргэнийн үнэмлэх
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар
- Дипломны хуулбар
- Банкны тодорхойлолт
Визэнд орох дэс дараалал
- Сургуулиа сонгоно.
- Зөвлөгөө авна Программ анги сонгоно.
- Сургалтын төлбөр хэрхэн төлөх талаар мэдээлэл авна.
- Амьдрах зардал болон амьдрах өртөгийн талаар мэдээлэл авна.
- Хэлний бэлтгэл авах эсэхээ тодорхойлно.
- Виз мэдүүлэх материалаа бэлдэнэ.
Бидний Social
Та дараах олон нийтийн мэдээллийн сайтуудаар бидэнтэй холбогдохыг урьж байна.